Ардчилсан нам болон намын гишүүд дэмжигчид, иргэдийн хамт өнөөдөр (2019.04.05) “Онц их хуралдай” буюу “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-ыг зохион байгууллаа. Тэд эрх баригчдын хууль бус үйлдэл, цаасан дээр үлдсэн амлалтууд, төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын схем, ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮХС-ийн дээрэм, шүүх засаглал, Үндсэн хуульдаа халдсан явдал зэргийг эсэргүүцэж УИХ-ыг тарахыг шаардсан юм.
Жагсаалын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ өнөөдрийн УИХ-ыг эрхзүйн чадамжгүй гэдгийг нотлох 20-30 шалтгаан бий гэдгийг дурдаад УИХ-ыг тарааж, шинэ УИХ байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн АН-ын дэд дарга Р.Амаржаргал УИХ-ыг тарах хүртэл тэмцье гэж уриалж байлаа.
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр 40 мянга гаруй иргэн оролцсон өнөөдрийн энэ жагсаал АН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Шаардлага хүргүүлснээр өндөрлөв.
Шаардлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.