Гэрээсээ зугтсан охин саун массажны газарт биеэ үнэлэн, хар тамхи хэрэглэж байжээ

2019-04-05 14:181min1
yanaa

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г цагдаагийн байгууллагад Өчигдөр буюу (2019.04.04) “16 настай охин 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй байна хэмээн ханджээ.

Тэрбээр алга болсон хугацаандаа бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй байх хэмээн гэр бүлээс нь мэдэгджээ. Цагдаагийн байгууллага сураггүй алга болсон охиныг ар гэр нь өргөдөл гаргасан өдөр олсон байна.

Шалгалтын явцад охиныг алга болох өдөр аав нь зодож, доромжилж, гэрээсээ хөөсөн байна. Охин тухайн өдөр гэрээсээ гараад дахин гэртээ очоогүй гэнэ. Гэрээсээ гарснаас хойш 13 хоногийн хугацаанд охин хаагуур юу хийсэн, ар гэрийнхэн нь яагаад цагдаад мэдэгдээгүй зэрэг асуудлыг шалгаж байгаа юм байна. Мөн шалгалтын явцад охин гэр бүлийн хүчирхийлэлд байдаг, эрсдэлт бүлэгт хамаардаг нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр охин алга болсон хугацаанд саун массажны газарт биеэ үнэлэн, хар тамхи хэрэглэж байсан гэнэ.

1 сэтгэгдэлтэй

  • иргэн

    2019-04-06 13:39 at 13:39

    үхсэн хойноо дуртай болчихоод янхандаад л явж эх нь гэж мал эрийн гар дор охиноо байлгаж байсаныг мэдэхгүй байв гэж

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй