камержуулалт.jpg

2017-04-05 17:18
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон […]

niislel.jpg

2017-04-05 16:40
Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд […]

tusgaar-togtnol.jpg

2017-04-05 15:22
Өнөөдөр нийслэл хотын төв талбайд “Оюуны ундраа” ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч нэгэн зэрэг “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Ингэхдээ тэд үндэсний дээл хувцасаараа гоён, эх орныхоо газрын зурагт хэлбэрийг үүсгэн нэгэн зэрэг, чангаар уншжээ. Бага ангийн хүүхдүүд 16 бадаг тус шүлгийг гурван сарын турш цээжилсэн бөгөөд тэдэнд эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлахын үнэ цэнийг […]

цагдаа-1.jpg

2017-04-05 13:21
Өнгөрсөн сарын 30-нд  дөнгөж төрсөн нярай жорлонд унасан байсныг цагдаагийн ажилтан аварчээ. Энэ тухай дуудлага тухайн өдрийн өглөө 08:25 цагт Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс ирсэн байна. Иргэн М хэлэхдээ жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлон унагасан гэжээ. Дуудлагын дагуу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж  яаралтай нярай хүүхдийг жорлонгоос гаргаж амь насыг нь аварчээ. […]

shonhor.jpg

2017-04-05 13:11
2017 оны 4 дүгээр сарын 1-ний оройн 20 цагийн үед ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-ийн агуулахад шонхор болон шар шувуу агнагдсан байдалтай байна гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд 1 ширхэг шонхор шувуу, 3 ширхэг шар шувуу агнаж […]

Роберт-ОБЕГ.jpg

2017-04-05 10:52
“Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа нь онцлог болж байна. Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” […]

ЭЕШ.jpg

2017-04-05 10:11
Энэ жил 40 мянга гаруй хүүхэд, залуус Элсэлтийн Ерөнхий шалгалт өгнө. Орон даяар (ЭЕШ)-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилтэйгээ золгож байгаа юм.  Жил бүр ахлах ангиа 30,000-40,000 хүүхэд дунджаар төгсдөг гэх тооцоо бий. Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ-ыг бүртгэл, шалгалт, шалгалтын хуудсыг  өнцөг булан бүрээс татан төвлөрүүлэх, шалгалтаас хойш 14 […]

хотын-дарга.jpg

2017-04-04 16:19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзах ээлжит уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт хийлээ. Уулзалтад нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь иргэдэд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх цаашлаад […]

бороо.jpg

2017-04-04 15:56
Энэ хаврын анхны бороо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн шөнө зарим газраар оржээ. Цаг уурын ажиглалтын мэдээгээр ихэнх нутагт цасан бүрхүүл тогтсон аж. Тус аймгийн Цэцэрлэг болон Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ зэрэг сумдад  цас ихтэй, зудтай хаваржилт хүндэрсэн байна. Харин өнөөдөр (2017.04.04) ихэнх нутгаар бороо цас холилдон оржээ. Энэ жилийн хувьд бороо оройтож орж байгаа […]