Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагаас Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны нээлт Бишрэлт зочид буудалд болно.

09.00 цагт “Премиум” паласт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал болно.

09.00 цагт “2018 оны санхүүгийн жилд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх нь” сэдэвт семинар Туушин зочид буудалд болно.

10.00 цагт “Монгол-Оросын залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулган” ГХЯ-нд болно.

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Монголд шоу бизнесийг хөгжүүлэх замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго “Контент Саммит 2017” арга хэмжээ болно.

10.00 цагт Хангарди ордны 14 давхарт нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Кергизийн парламентын төлөөлөгчидтэй уулзана.

10.00 цагт Агаар орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулах “Байгаль орчинд ээлтэй техник технологи” үзэсгэлэн худалдаа ХУД-ийн Соёлын ордонд болно.

10.00 цагт МҮХАҮТ -д “Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл -экспо 2017 ” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Сангийн яамны 9 давхарт 2017 онд зохион байгуулсан Аудитын дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Цэргийн төв эмнэлэгт Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулна эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс “Ерөнхийлөгч УИХ-ын дарга нараас офшорчдыг шалгуулах гарц нээлээ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнгийн Монгол киноны түүхийн тухай номын нээлт СТӨ-нд баярлах Театрын музейд болно.

14.30 цагт Blue Sky зочид буудалд Япон улсын “Showa Holdings Group”, Монголын “Nomadic Comics” хамтран Бумбардайн зохиолч зураач Н.Эрдэнэбаярын бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд эсгий урлал ,сүрэл, чимэглэх урлагийн багш шавийн хамтарсан “АВЬЯАСЫН НАР-ЭКО АРТ” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн