Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний есөн офицер орон гэргүй болжээ. Тэдний амьдарч байсан Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн орон сууцанд хэд хоногийн өмнө гал гарсан байна. Ажлын цагаар энэ золгүй явдал болсон бөгөөд золоор хүний амь нас эрсдээгүй аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар орон гэрээ алдсан дээрх төрийн албан хаагчдын гэр бүл, үр хүүхэд нь өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорсон гэнэ.
Одоогоор тэдэнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг тусламж болгон гэр олгоод буй юм байна. Дээрх орон сууцанд гал алдсан шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны богино холболтоос үүссэн гэдгийг тогтоожээ. Энэ байрыг анх 1958 онд модоор барьж ашиглалтанд оруулж байжээ. Мөн ЗХЖШ-аас болсон асуудлыг тодруулах тусгай баг ажиллахаар ирсэн байгаа аж.