АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп брэндийн бүх компаниудад хандан үйлдвэрлээ зөвхөн тус улсын нутаг дэвсгэрт явуулхыг шаарджээ. Үүнийг хэрэгжүүлээгүй компаниудад нэмэлт татвар ногдуулах аж. Түүний энэ бодлогыг эсэргүүцэн Ази дахь жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ “Uniqlo” компани АНУ дахь бүх салбар дэлгүүрээ хаахаа мэдэгдлээ.
Тус компанийн Ази дахь хамгийн том сүлжээ “Fast Retailing”-ийн ерөнхийлөгч Тадаши Янай хэлэхдээ, хэрэв үйлдвэрээ АНУ руу нүүлгэхийг шаардвал шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэж хэлсэн байна.
АНУ-д байгаа 50 гаруй дэлгүүрийн үйл ажиллагаа нэлээд хязгаарлагдмал байгаа бөгөөд өргөжүүлэн тэлэх гэсэн удаа дараагийн оролдлого нь бэрхшээлтэй тулгарч байгаа аж. Үүнээс болж тус улсад 200 дэлгүүртэй болж өргөжих гэсэн төлөвлөгөөнөөсөө “Uniqlo” компани ухрахад хүрээд байгаа гэнэ. Гэхдээ Тадаши Янай жилд 20-30 дэлгүүр шинээр нээнэ гэж найдсаар байгаа ажээ.