Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумны 600 иргэнийг нүүлгэн шилжүүлхээр болжээ. Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа энэ сарын 12-нд болох юм. Тус аймагт болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр орон нутгаас тус сумыг сонгожээ.
Одоогийн байдлаар дээрх суманд бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж, тэдний хорогдох байр, албадын байрлах байр бүхий 12 гэрийг барьж харуул жижүүрүүд ажиллаж эхэлсэн гэнэ.
Сургуулийн үеэр цэцэрлэгийн 100 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагч, иргэдээс 300 гаруй нийт 600 хүнийг нүүлгэн шилжүүлэх ажээ.
1 comment
Nuulgej baigaad altiigni uhahn dee