gadaadad-ajillah.jpg

2017-04-19 11:41
Гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байгаа юм. Харь оронд амьдралын төлөө зүтгэж яваа эдгээр хүний мөн л 30 хувь нь “хараар” буюу хууль бусаар хөдөлмөрлөдөг гэх. Хөгшин, залуу, хөдөө, хотынх гэлтгүй Солонгос руу хошуурах болсон гол шалтгаан нь ахиу цалин авах […]

toti.jpg

2017-04-19 11:30
Тоть шувуу хүнийг дуурайж ярьж чаддаг нь удаан хугацааны туршид биднийг гайхшруулсаар ирсэн тайлагдашгүй нууц билээ. Дээд хөгжилтэй сүүн тэжээлтэн ямар ч амьтны сурч чадахгүй зүйлийг энэ шувуу л сурч чаддаг. Гэвч шинэ судалгаа энэ нууцийг тайлсан байна. Шувууны ангийг төлөөлөх 48 төрөл зүйлийн шувууны генийг харьцуулан судлах нөр их зүтгэлийн үр дүнд, судлаачид дууч шувуу, […]

101-1.jpg

2017-04-19 11:09
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 машины багтаамжтай авто зогсоол, 5825м квадрат талбай бүхий зүлэг, 1220м урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7м квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн […]

goviin-chono.jpg

2017-04-19 11:01
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг 2017 оны тавдугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна. Дадлага сургууль “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь […]

НЗДТГ-1.jpg

2017-04-19 10:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү болон бусад албаныхан Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төвийн захирал Үнэмүрагийн танилцуулснаар тус төвд Токио хотын 23 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал ирдэг байна. Мөн […]

avilga.jpg

2017-04-19 10:15
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн П.Ганхуягт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны өнөөдөр шүүх хянан хэлэлцэхээр товложээ. Зарим хэвлэлд эл эрхэм шүүхээр гэм буруугүйг маань тогтоосон хэмээн шүүхийн шийдвэр гарахаас өмнө ярьсан гэнэ. Гэтэл тус шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг, улсын яллагч У.Дэндэвдорж зэрэг бүрэлдэхүүнтэй уг хэргийг 09.00 […]

худаг.jpg

2017-04-19 09:56
Зөвшөөрөлгүй гүний худаг ашиглаж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагууд усны нөөц ашигласан төлбөрөө төлөөгүй тохиолдолд битүүмжлэхээр болжээ. Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу  Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газраар  ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  Нийслэлийн Байгаль орчны газартай,  Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах […]

Батболд.jpg

2017-04-19 09:41
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудал нийслэлчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа. Үүнийг шийдвэрлэхээр НИТХ-ын долоодугаар хуралдаанаар хотын даргад чиглэл өгч, үе шаттай арга хэмжээ авсаар байна. Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлын асуудлыг улирал харгалзахгүйгээр хэлэлцэж шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригт Монгол […]

baigali-orchnii-yam.jpg

2017-04-18 16:54
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг угтсан “Ой, бэлчээрийн эдэлбэрлэх харилцааны асуудал: нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийг дэмжих нь” сэдэвт үндэсний хэмжээний уулзалт өнөөдөр боллоо. БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Х.Батжаргал уулзалтыг нээн хэлэхдээ “БОАЖЯ болон бусад төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран энэ сарын 20,21-нд “Байгаль хамгаалах […]

khandaa-12.jpg

2017-04-18 16:47
БАТСҮХИЙН ХАНДОЛГОР /1973-2017/ Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Батсүхийн Ханддолгор өвчний улмаас таалал төгссөнд Гадаад харилцааны яамны болон ДТГ-уудын нийт хамт олон гүн эмгэнэл илэрхийлж байна. Б.Ханддолгор нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургууль, Монгол Улсын их сургууль, БНЭУ-ын Жавахарлал Неругийн их сургуулийг […]