Тоть шувуу хүнийг дуурайж ярьж чаддаг нь удаан хугацааны туршид биднийг гайхшруулсаар ирсэн тайлагдашгүй нууц билээ. Дээд хөгжилтэй сүүн тэжээлтэн ямар ч амьтны сурч чадахгүй зүйлийг энэ шувуу л сурч чаддаг. Гэвч шинэ судалгаа энэ нууцийг тайлсан байна. Шувууны ангийг төлөөлөх 48 төрөл зүйлийн шувууны генийг харьцуулан судлах нөр их зүтгэлийн үр дүнд, судлаачид дууч шувуу, тоть, эрээн далт бяцхан шувууны дуу авианы чадвар хэрхэн хөгжсөн талаар олж мэджээ. Судлаачид эдгээр шувуудын дуу авиа хөгжлийн 2-3 үе шат туулсан болохыг тогтоож чадсан юм.
Гэхдээ, бүр ч сонирхолтой нээлт нь эдгээр шувуудын дуу авианы хөгжлийн хувьсалд хамаатай ген нь хүний ярих чадвартай холбоотой гентэй гайхмаар адилхан гэдэгт байв. “Шувуудын дуу авиа нь хүний яриатай [яг ижил биш ч гэсэн] ихээхэн төстэй, мөн тархины нейроны дохио дамжуулалт нь адилхан гэдгийг бид олон жилийн турш мэддэг байсан” хэмээн Дюкэ их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн нейробиологийн дэд профессор Эрик Ярвис өгүүлж байна.
Эрик Ярвис “Гэхдээ бидний ген адилхан учраас бид эдгээр чанараараа адилхан гэдгийг мэддэггүй байсан юм” гэж хэлжээ. Одоо эрдэмтэд үүнийг мэддэг боллоо. Шувуу ба хүн адилхан гентэй учраас ярьдаг юм.
Эх сурвалж: www.gashuun.mn