Камерын тусламжтай ШТС дээрэмдсэн залуусыг цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Энэ сарын 2-3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын ажилтаныг 17-18 насны хоёр залуу дээрэмдэж 400 мянган төгрөг авч зугтаасан хэрэг гарсан билээ. Залуус эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна.