116.jpg

2017-05-11 15:36
Сургалтын орчныг сайжруулах, багш нарыг чадваржуулах, брайль сурах бичигтэй болох, ажлаас үндэслэлгүй халагдсан түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг буцаан авах шаардлага тавьж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн найман сурагч өчигдөр хичээл хаялаа. Тэд 7-12 дугаар ангид сурдаг аж. XII ангийн сурагч Т.Тамирбат “Энэ хавар манай сургуулийг найман хүүхэд төгсөнө. Сургуулиа төгсөх хариуцлагатай энэ […]

авто-осол-1.jpg

2017-05-11 14:11
Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 790.000 гаруй тээврийн хэрэгсэл, 1.400.000 орчим жолооч бий. Цагдаагийн байгууллага өчигдөр (2017.05.10) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлжээ. Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн төмөр замын гарамд  S.Legacy маркийн автомашины жолооч Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүн […]

хими.jpg

2017-05-11 13:31
Ерөнхий боловсролын сургуулиуд химийн хичээлдээ хугацаа нь дууссан, нэр, найрлага нь тодорхойгүй химийн бодис ашиглаж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хураан авлаа. Өнгөрсөн мягмар гаригт (2017.05.09) холбогдох байгууллагуудын хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрсэн байна. Иймд сургуулийн захиргаа, мэргэжлийн багш нарыг химийн хичээлдээ аюултай бодис ашиглахгүй байхыг сануулав. Шалгалтаар илэрсэн зөрчилтэй  химийн бодисуудыг хураан авч Нийслэлийн […]

Автомашингүй-өдөр.jpg

2017-05-11 12:01
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь […]

БХЯ.jpg

2017-05-11 11:30
Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин осол болж сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр автомашинтай осолдсон хэрэг өчигдөр (2017.05.10) гарчээ. Осолд орсон алба хаагчид хүнд бэртэж  Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус сургалтын төвд  Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм.

Дүүрэг.jpg

2017-05-10 18:08
БНСУ-ыг зорих гэсэн иргэд виз хүсэхдээ нийгмийн даатгал төлж байгаагүй бол таван сая төгрөг банкинд байршуулдаг журамтай. Гэтэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч төлөвлөгч-эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнүүд үгсэн хуйвалдаж БНСУ явах гэж байгаа иргэдээс хахууль авч нийгмийн даатгал төлсөн гэдэг хуурамч  бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан нь илэрчээ. Тэд “Шимтгэлийн […]

цагдаа-2.jpg

2017-05-10 17:14
“School police” эцэг эхийн эргүүлийн нээлттэй хаалганы өдөр өнөөдөр боллоо. 2016 – 2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police – эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Улаанбаатар хотын  нийт 160 гаруй сургуулиудаас эцэг эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн нэгдсэн тайлан, танилцуулга болсон бөгөөд  эргүүлийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн эцэг эхчүүдийг […]

бичиг.jpg

2017-05-10 15:31
Одоогоос 100 гаруй жилийн өмнө Шведийн Монголч эрдэмтэн Ойсон дэлхийн хамгийн хурдан бичгээр “Монгол бичиг”-ийг нэрлэж байжээ. Мөн бичихэд газрын татах хүч нөлөөлдөг хэмээн хэлсэн байна. Монголын аль ч угсаатан, ястан монгол бичгийг өөр өөрийнхөө аялгаар уншдаг нь монгол үндэстэн бичиг үсгээрээ нэгдэх төрийн их бодлого болж байжээ. Монголчууд анх VIII зууны үед Уйгаруудаас энэ бичгийг […]

мэлхий-хад.jpg

2017-05-10 14:26
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсний хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад байгаа. Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины […]

НМХГ.jpg

2017-05-10 14:09
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус багш нар ажилласан зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотод байрлах төрийн өмчит болон хувийн 122 цэцэрлэгт шалгалт явуулсан байна. Шалгалтаар хувийн цэцэрлэгийн багш нарын 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй гэсэн зөрчил илэрчээ. […]