“Дэлхийн энергийн төв гэгддэг. Түвдийн Гималайн нурууны Кайлас Уултай адил дүрстэй нэгэн уул Монгол Улсад байна. Үнэхээр үзэсгэлэнтэй.
Түүнийг алсаас харвал пирамид л гэж харахаар” хэмээн оросын аялагчдад зориулсан сайтад бичжээ.Тэгвэл Түвдийн Кайластай адилхан гээд байгаа энэ уул бол Хөвсгөл аймгийн Дэлгэрхаан уулын Хорьдол Сарьдагийн нуруу. Байгалийн өвөрмөц тогтцоороо гэрэл зурагчид, аялагчдыг эрхгүй татаж эхэлжээ.
Энэ чиглэлд дотоодын аялал жуулчлалын компаниуд ч шинэ маршрут гарган аялал эхлүүлэхээр бэлтгэж эхэлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин