Өнөөдөр болох үйл явдал

УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт НЗД С.Батболд болон хотын удирдлагууд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцана.

09.00 цагт “Монгол улсын хөдөө аж ахуйн статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.

09.00 цагт “Үнэт цаасыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа болон давхар бүртгэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НМХГ-т тос тосолгооны материал худалдаалдаг, сольдог газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Номын баярын нээлт болно.

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд НАМЭХ, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран ажиллах хамтран ажиллах санамж бичиг үзэглэнэ.

12.00 цагт Автотээврийн үндэсний төвд ЗТХЯ, ЗЦА-ны удирдлагууд 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй онлайн хурал хийнэ.

14.00 цагт СТӨ-нд Нийслэлийн сувилагч нарын нэгдсэн зөвлөгөөн болно.

15.00 цагт Ард Санхүүгийн Нэгдлийн байранд Монголын анхны хувийн тэтгэвэрийн сангийн үйлчилгээ үзүүлэгч “Ард Лайф” болон “Голомт Кастодиан” хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

15.00 цагт Төмөр замын Улаанбаатар төв буудлын хүлээлгийн танхимд “Nice” үйлчилгээний нээлт болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн