Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 790.000 гаруй тээврийн хэрэгсэл, 1.400.000 орчим жолооч бий. Цагдаагийн байгууллага өчигдөр (2017.05.10) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлжээ.
Баянзүрх дүүргийн нутаг Амгалангийн төмөр замын гарамд S.Legacy маркийн автомашины жолооч Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ T.Specio маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүн гэмтсэн байна.
Өчигдөр Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд нийт 388 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдэж авто ослоор зургаан хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн аж.