Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд баригдсан “Да хүрээ” хотхон хэзээ мөдгүй нурж унах гэж байгаа талаар яригдаж эхэллээ. Хорооллын барилгыг 2014 оны хоёрдугаар сард улсын комисс хүлээн авсан ч ердөө гурван жилийн дараа гэхэд хэд хэдэн айлын угаалгын өрөө, гал тогооных нь хана нураад уначихсан байна.
Чанаргүй баригдсан барилгаас айсан албан байгууллагууд засвар үйлчилгээг нь хариуцахгүй гэсэн тул айлууд мод, нүүрсээр галладаг болоод удаж байгаа аж. Байранд орсоноосоо хойш халуун усны бараа хараагүй иргэд нь 2012 оноос хойш орчин цагийн тухлаг орон сууц худалдан авсныхаа хөлсөнд 26-аас дээш сая төгрөгийг төлжээ. Дийлэнх нь төрийн орон сууцны хөнгөлөлт, банкны зээлд хамрагдсан тул төлбөрөө цалингийн зээл бусад аргаар төлсөөр яваа юм.
Энэ барилгыг “Мануул трэйвэл” компани барьсан юм байна. Барилгын талбайг бодитоор тогтоогоогүй өөр нэг зарга дагалдаж яваа тус компанийнхан ийм “эмзэг” орон сууцандаа төрийн албан хаагчдыг оруулсан гээд Орон сууцны санхүүжилтийн корпораци буюу ТОСК-оос 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч байсан аж.
Да хүрээ хотхоноос сонсогдож байгаа энэ мэдээлэл чанаргүй барилгын тойрон өрнөсөн маргааны эхлэл ч биш бас төгсгөл нь ч биш юм. Сүүлийн жилүүдэд олноор баригдсан хороолол нэртэй хожим балгас болж мэдэх эргэлзээтэй барилгууд ар араасаа юм юм дуулгаж мэдэхээр нөхцөл хэдийнэ үүсчихсэн.
Орон сууцны эрэлтийг даган олширсон барилгын бизнес эрхлэгчид хүнээ биш мөнгийг илүүд үзэх болсон нь эргээд иргэдийн амьдралд зовлон болон бууж ирж байгаа нь энэ. Гэвч энэ салбарынхан чанаргүй барилгынхаа тухай ярихаас өмнө “Барилгын салбарт төр хувийн хэвшил хэлбэрээ олоогүй, салбарын хөрөнгө оруулалтын орчин таагүй болсон, барилгын салбарын төсөв, үнэ бүрдүүлэлтийн систем хэт хоцрогдсон, мэргэжлийн ажилчид гудамжинд гарч, бригад хэлбэрээр ажиллах болсон, тэдний нийгмийн асуудлын талаар ярьж хэлэлцдэг газар байдаггүй” гэх мэт шалтгааныг тоочсоор ирлээ. Чанаргүй барилгыг даган өндийж иргэдийн хохирлыг өнөөдөр хэн хариуцах ёстой вэ?
Д.ХАЛИУН
4 comments
MANUUL treid xxk ene hothonnii hajuud bgaa shtei. ZAHIRAL ni 5n davhar bas neg obekt barichihsan ulsiin komiss hvleej avaagui bhad zahiin tvreeslegch nariig hvcheer oruulah geed bsan. ENE nohor bslarch yavaa yum bna l daa
ЭНЭ БҮХ ЗҮЙЛ ҮНЭН АРАЙ ДЭНДҮҮ БАЙДАГ ДОТОРОО БҮР АЙМАР
Энэ бүхэн бол манайд авлига хэр зэрэг хөгжсөнийг л харуулж байгаа юм.Ялангуяа МАН-ыг 2008-2012 онуудад засаг барьж байх үед ОССК-ийн захирал байсан Ж.Алдаржавхлан энэ байрыг барьсан Мануул Трэйвэль ХХК-аас 100 сая төгрөгний хахууль авсан. Тийм болохоор яаж чанартай барилга барих вэ дээ.
naad Aldarjavhlan gej avilgachdaa huviin arga hemjee avch Manuuliin zahiraltai tsug buudaj alah heregtei. ta nariin mongo ugaasaa oldohgui.