Эрүүл мэнд

Иргэдэд эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө өгч, үзлэг хийж байна

Сүхбаатарын талбайд  өнөөдөр “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулганы хүрээнд эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Энэ үеэр улсын томоохон эмнэлгүүд иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа юм.

Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэг даралт, пульс, нүдний хараа тогтоох, биеийн жингийн индекс тогтоох үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Эмнэлгүүд ямар ямар үйлчилгээ үзүүлж байгааг  дараах жагсаалтаас харна уу.

-Улсын гуравдугаар төв эмнэлэг – Бөөр, дотоод шүүрэл, мэдрэл, дотор, сэргээн засахын эмч нар багаараа ирж үзлэг хийж, зөвлөгөө өгөх,

-Хавдар судлалын үндэсний төв – Толгой, хүзүүний мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө,

– Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – Цусан дахь сахарын хэмжээ, биеийн жингийн индекс үзэж, эмэгтэйчүүдэд суулгац, ерөндөг үнэ төлбөргүй олгож байна,

-Гэмтэл согог судлалын үндэсний төв – Ясны сийрэгжилтээс сэргийлэх зөвлөгөө өгч байгаа бөгөөд хэвлийн ЭХО, ясны сийрэгжилт үзэж, Яаралтай түргэн тусламжийн төв анхны тусламжийг хэрхэн яаж үзүүлэх сургалт зэргийг зохион байгуулж байна.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн газар, Хүүхдийн төв сувилал, Энхжил, Гурван гал, Интермед, Уран ломбо шүдний эмнэлэг, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Оточ Маарамба анагаахын сургууль, Энхсаран сувилал, Монфа фарм, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв  өөрсдийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж.

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close