цэвэрлэх-байгууламж.jpg

2017-09-07 09:58
Орхон  аймгийн Засаг дарга Д.Батлут,  “Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн хэрэгжүүлэгч Франц Улсын “СУЭЗ” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ралф, тус компанийн Монгол дахь төлөөлөгч, барилгын гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудтай  уулзлаа. Уулзалтын үеэр “СУЭЗ” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Р.Ралф хэлэхдээ, “Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ирэх онд үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлага бий. […]

sodkhuu.jpg

2017-09-06 18:13
Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү ах, хамаатан саднаа албан тушаалд томилсон гэх мэдээлэл цахим орчинд явах болов. Тэрээр төрсөн эгчийнхээ хүүхэд Г.Бат-Оргилыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын Хяналтын газарт улсын байцаагч, өөрийн дүүгийн хүүхэд О.Тунгалагийг тус газарт Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, түүний эгч О.Цэлмэгийг Хуульийн этгээдийн газар улсын бүртгэгчээр зэрэг нийт өөрийн хамаатан […]

эко-бүлэг.jpg

2017-09-06 16:08
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн  “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу  “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын […]

хотын-дарга.jpg

2017-09-06 15:41
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа билээ. Хотын дарга энэ асуудлаар МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг хүргэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

автомашин.jpg

2017-09-06 15:27
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин  […]

ОБЕГ.jpg

2017-09-06 15:11
Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд зрхион байгуулагдана. Тэмцээнд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангиудын нийт 15 багийн 120 гаруй тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

zaisan.jpg

2017-09-06 15:08
Нийслэл хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байгаа билээ. Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн хойд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа тул Зайсангийн зорчих хэсгийн замыг өдөртөө нээж, орой хааж байгаа болохыг мэдэгдэе. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ

UB2017.jpg

2017-09-06 14:13
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-нд “Мишээл Экспо” төвд  42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн […]

eruugiin-huuli.jpg

2017-09-06 12:25
Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг санаж хуулийн мэдлэгээ дээшлүүлээрэй. Энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар бэлтгэсэн Өмгөөллийн Юстиниан фирмийн танилцуулгыг хүргэж байна. Эх сурвалж: @Ganzorig Lawyer  

нүүрс.jpg

2017-09-06 12:19
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол […]