Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчөөгүй жолоочдын зөрчлийн оноог урамшуулахаар боллоо.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээр заасан байдаг аж.
Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм. Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй юм байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.