Монголд сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг оношлох эмчилгээний арга технологисайжирсантай холбоотойгоор энэ өвчний тоо өмнөх жилүүдийнхээс өсөөд байгаа билээ. ЭХЭМҮТ дээр 2012 ондхийсэн судалгаагаар нэг жилийн хугацаанд төрөлхийн гажиг 2.4 хувьтай гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдийн дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний гажигтай төрж байна гэсэн судалгаа гарсан байдаг.
Тэгвэл энэ удаа БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг, улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэсзаслын эмч нарын багтай хамтран Монголд эмчлэх боломжгүй хүнд, хавсарсан хэлбэрийн зүрхний төрөлхийнгажигтай 0-1 насны 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ. Ингэхдээ БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал хийх юм байна.
ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ 2-8 ДОЛОО ХОНОГТОЙ УРАГТ ҮҮСДЭГ
Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг хэдийд, хэрхэн үүсдэг тухай эцэг, эхчүүд, ялангуяа залуу гэр бүл тодорхойойлголтгүй байдаг. Тиймээс “Хүүхэд яагаад зүрхний гажигтай болдог. Мөн зүрхний төрөлхийн гажиг хэдийд хэрхэнүүсдэг тухай мэдээлэл дуулгахаар мэргэжлийн эмч нараас асууж сонирхсон юм.
ЭХЭМҮТ-ийн Зүрх, судаснытасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Т.Болормаа энэ тухай дараах мэдээллийг бидэнд өгч байсан. “Ургийнзүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа юм. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг. Эхлэлнь зөв тавигдсанаар цаашид ургийн зүрх хэвийн болж, өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөөүүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж, зүрхний цоорхойтойхүүхэд төрөх, тухайн хүүхэд судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог” гэсэн юм. Тиймээс хүүхдээ эхийн хэвлийд байхаас нь энэ талаар анхаарал халамж сайн тавьж байх хэрэгтэйгэдгийг бас давхар сануулав.
ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН БАЙР, ХООЛНЫ ЗАРДЛЫГ БҮРЭН ДААНА
БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг дээрх бага насны 100 гаруй хүүхдийн эмчилгээний зардал болон хагалгаанд орох хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийнх нь байр, хоол, унааны зардлыг бүрэн хариуцахаар болжээ. Энэхүү ажил нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж байгаа “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрөгч сарын 31-нд гарын үсэг зурсан байна. Энэ төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж, Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б.Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б.Бат-Ундрал нар ажиллана гэдгийг тус эмнэлгийн Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Дээрх санамж бичигт Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан загалмайн сангийн дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: