xvvxed.jpg

2017-11-02 15:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тус сургуулийн гадна талбайд 10 настай хоёр охиныг хичээлээ тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа гэсэн дуудлага цагдаагийн 102 дугаарт өгчээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар […]

ATG.jpg

2017-11-02 13:49
Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өлзийт сум, Баян-Овоо сумдад ажиллав. Ажлын хэсгээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, аймгийн ИТХ, түүний ажлын алба, […]

NALAIH.jpg

2017-11-02 13:41
Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон хороод хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Дүүрэг, […]

HOT.jpg

2017-11-02 13:39
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны сонгогдсон орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын бодлогын төслийг тус дүүргийн ЗДТГ-тай хамтран […]

OBEG-1102.jpg

2017-11-02 13:31
Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2017 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд болно. Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Иж бүрэн сургуулийн үеэр Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, […]

OBEG.jpg

2017-11-02 13:13
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, аюулыг эрт зарлан мэдээлэх, зөв шийдвэр гарган хариу арга хэмжээ авах ажиллагаанд газар зүйн мэдээллийн систем зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс онцгой байдлын үед ашиглах орон зайн суурь мэдээллийн санг бий болгоход Онцгой байдлын ерөнхий газраас анхаарал хандуулан ажиллаж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран “Онцгой байдлын үед […]

tsahilgaan-1.jpg

2017-11-02 10:23
1. Цахилгааны төлбөр Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн тоолуурын заалтыг үндэслэн гаргадаг. Хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтаас өмнөх сард тооцоо хийсэн заалтыг хасаад гарсан зөрүүг Монгол Улсын Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос тогтоосон хэрэглэгчийн ангилалд тохирох үнэ тарифаар үржүүлж гаргадаг. 2. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр Монгол улс […]

tsahilgaan.jpg

2017-11-01 15:47
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьснаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан […]

GANTULGA.jpg

2017-11-01 13:42
Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ. Үүнд “UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын  эрэн хайх, аврах салбарын  усчин […]

bagsh-nar.jpg

2017-11-01 13:34
Монголын  Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо өнөөдөр (2017.11.01)  мэдээлэл хийr өчигдөр болсон Хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрээр багш нарын цалин нэмэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй гэдгээ мэдэгдэв. Мөн багш нар цалингаа 50 хувиар нэмэх шаардлагыг Засгийн газар биелүүлэхгүй бол арваннэгдүгээр сарын 13-ны даваа гаригаас эхлэн хугацаагүй ажилд хаялт зарлана гэв. Ажил хаялтыг удирдан […]