Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдуудад ажиллаж, 11 дүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон харъяа байгууллагуудад ажиллаж байна.

Ажлын хэсгээс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ИТХ-ын дарга Л.Хишигтогтох болон тус аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулсан байна. Дорнод аймагт ажиллах хугацаанд албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээ, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах ажиллагаатай танилцаж, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэж байна.

Сум, орон нутгийн удирдлагаас гаргасан тогтоол, шийдвэртэй танилцах явцад сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн төлбөр, хураамж тогтоосон, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны зарцуулалт, эргэн төлөлт хангалтгүй, ялангуяа сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн болон бусад сангаас хуульд заагдаагүй баяр наадам, арга хэмжээ, угтах, үдэх дайллагын шинжтэй үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгө зарцуулдаг, сангийн хөрөнгүүд үр ашиггүй зарцуулсан зөрчлүүд илэрч байна.

Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн суманд ажиллана.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн