Нийслэлийн Засаг дарга С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо.
Хотын захиргаадын холбоо болсон уг байгууллагад 86 улсын 1227 хот гишүүн бөгөөд 17 бүсийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод ажилладаг.
ИКЛЕЙ Зүүн Азийн удирдах хороонд Япон улсын Киото хотын захирагч Дайсаку Кадокава, БНСУ-ын Сувон хотын захирагч Ём Тай-Ен, БНСУ-ын Сөүл хотын захирагчийн орлогч Лиу Гюн-гээ, Тайваний Шинэ Тайпэй хотын захирагчийн орлогч Чен Шен-Хсен нар мөн сонгогдсон байна.
Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаа нь чиглэдэг тус байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн төслүүд хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд эдгээр нь нийслэл хотын тулгамдсан асуудал орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.