Барууны хэвлэлүүдэд мэдээлж буйгаар өдгөө 31 настай Леди Гага 48 настай Кристиан Каринотой сүй тавьсан гэнэ. Хос хамт амьдраал нэг жил болоогүй ч дуучин бүсгүй туслахтайгаа хайр дурлалын холбоотой гэдгээ удаан хугацаанд нууж явсан гэнэ. Тиймээс ч хайртай залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн зөвшөөрчээ.
Хэвлэлүүдэд мэдээлснээр сүй тавих ёслол өнгөрсөн зун болсон гэнэ. Кариногийн хувьд Гагагийн эцгээс урьдчилан зөвшөөрөл хүсч, бүх зүйлийг ном журмын дагуу хийсэн гэнэ. Гэхдээ хос хуримаа хийхээр яарахгүй байна. Учир нь тэд өдгөө дуучны эрүүл мэндэд гол анхаарлаа хандуулжээ.
Дуучин Леди Гага бүх биеэр нь өвдөж, ядарч, нойргүй болох, сэтгэлээр унах зэрэг хүндрэл дагуулдаг фибромиалгия хэмээх архаг өвчнөөр хэдэн жил шаналж байгаа юм. Тэрбээр саяхан энэ өвчнөөсөө бол Рио-де-Жанейро болон Европоор хийх аялан тоглолтоо хойшлуулсан билээ.
Эх сурвалж: Cosmo