spanela.jpg

2018-02-19 14:56
Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завдсан хэрэг өнгөрсөн сарын 26-нд гарчээ. Хилийн 0132 дугаар ангийн Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ. Тус анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн […]

ganzoi.jpg

2018-02-19 14:40
Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг томилжээ.  Ерөнхийлөгч О.Орхоны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Монголын банкны холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг. Энэ дагуу Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон 2015-2017 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Монголын банкны холбооны дүрмийн дагуу дараагийн ерөнхийлөгчийг сонгох хурлыг зохион байгуулж, санал хурааснаар […]

hun.jpg

2018-02-19 14:21
Баянзүрх дүүргийн нутаг Товчооны замд явган зорчиж байсан 45 настай З-гийн амь насыг автомашинаар дайрч хохироосон хэрэг шинийн 2-нд гарсан. Жолооч ослын газрыг орхин зугтсан бөгөөд түүнийг Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр олж саатуулсан байна. Тэрбээр өчигдөр орой 20:00 цагийн үед  Хан-Уул дүүрэг дэх гэртээ байсан аж. Жолооч 30 настай А-г […]

eruu.jpg

2018-02-19 14:06
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Цагдаагийн албан хаагчид  баярын өдрүүдээр авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн […]

choloo.jpg

2018-02-19 13:01
Төрийн албанд хууль бусаар томилогдсон 33 албан тушаалтныг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу ажлаас нь чөлөөлжээ. Тус зөвлөлөөс төрийн захиргааны төв байгууллагууд яам, агентлаг, орон нутагт шат дараатай ажиллаж, төрийн албаны стандарт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа бөгөөд шалгалтаар дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, Төрийн албанд […]

gandan.jpg

2018-02-19 12:39
Монгол түмэн цагаан сарын  баяраа тэмдэглэсний дараа шинийн 15-нд багтаж засал номоо уншуулдаг уламжлалтай. Учир нь  сүсэгтэн олон энэ өдрүүдэд үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үрждэг гэж үздэг тул гандан хийдүүдийн хамгийн ачаалалтай үе байдаг. Харин шинийн 15-наас хойш засал номоо хийлгэж болох ч тус эрдэм нь шинийн 15-ныг хүртэл уншуулсан засал номын хэмжээнд […]

perets.jpg

2018-02-19 12:18
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.  Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань сум, Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, нийслэлийн […]

hudaga.jpg

2018-02-19 11:59
Нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Иргэд ундны усаа авах гэж цагтай уралдах шаардлагагүй болж худаг 24 цагийн турш картаар үйлчилдэг болсон. “Ухаалаг” худаг давхар халуун ус түгээж эхэлжээ. Ингэснээр ахуйн хэрэглээндээ халуун ус хэрэглэх боломж оршин суугчдад бүрдэж байгаа юм. Нэг литр халуус ус 50 төгрөгийн үнэтэй бөгөөд түгээгчийн туслалцаатайгаар авах […]

gal-1.jpg

2018-02-19 11:47
“Цагаан сар”-ын амралтын өдрүүдээр буюу шинийн 2-нд  Багануур дүүргийн 5 дугаар хороонд 450 боодол өвс шатсан хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага өдрийн 15:05 цагт Онцгой байдлын албанд ирсэнээр Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар цаг гаруй хугацаанд унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин, гараж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр […]

ontsgoi-1.jpg

2018-02-19 11:28
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 34 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллажээ. Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар […]