Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулж нийт 780 гаруй замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажилласан.
Баярын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 872 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэл хотод нийт 42 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж нэг хүний амь нас хохирсон бол орон нутагт 9 хүн гэмтэж, 7 хүний амь нас хохирсон байна.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 87 хувь нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгджээ. Мөн бүртэгдсэн зам тээврийн осол, хэргийг өнгөрсөн жилийн баярын өдрүүдтэй харьцуулахад хүний амь нас хохирсон хэрэг 50 хувиар, хүн гэмтсэн осол 14 хувиар буурсан.
Нийслэл хотын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 13, мөргөлдөх хэлбэрээр 38 осол, онхолдох болон үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус бүр нэг осол бүртгэгдсэн бол хөдөө, орон нутгийн хэмжээнд явган зорчигч мөргөж гэмтээсэн 1, онхолдох хэлбэрээр 3, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртэгдсэн байна.
Тухайлбал:
- Хоёрдугаар сарын 17-ны өдөр БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай, эмэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан
- Хоёрдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутаг “Майхантын ар” гэх газар асфальтан замд H.Fit маркийн автомашин нь T.Corolla, T.Harrier маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч Д, М нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ослуудыг тус тус шалгаж байна.
1 comment
ГАНДАНГИЙН ЛАМ НАР ЖИЛ БОЛГОНЫ ШИНИЙН 13-15 НЫ ХООРОНД (3 ӨДӨР) ҮНЭГҮЙ НОМ УНШДАГ БОЛЧИХВОЛ ИХ БУЯН БОЛНОДОО…АРД ТҮМЭН БАЙНГА Л ДҮЙЧИН ӨДРҮҮДЭД БУЯН ХУРААХ ГЖ ОЛОН ЖИЛ ҮНЭТЭЙ НОМНУУД БИЧҮҮЛЭХ ЮМ…