Сар шинийн баярын дараа томоохон худалдааны төвүүд болох “Нарантуул” , “Хархорин”, “Хүчит шонхор” зэрэг байгууллага амардаг. Тус худалдааны төвүүд хэзээ үүдээ нээхийг хүргэж байна.
“Нарантуул” зах хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 23-ыг дуустал амраад хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин”,”Барс” 1,2, “Да хүрээ трейд” техникийн захууд хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
‘Хүчит шонхор’ худалдааны төв энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна.