Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завдсан хэрэг өнгөрсөн сарын 26-нд гарчээ.
Хилийн 0132 дугаар ангийн Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ. Тус анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн боомтод үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байгаа аж.
1 comment
Сайн мэдээ байна. Ноход үнэхээр ухаантай шүү