eb.jpg

2018-04-27 18:12
Багш нарын ёсзүйтэй холбоотой гомдол, хэрэг цөөнгүй. Өвөрхангай аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн цээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлжээ. Энэ сарын 12-нд гарсан уг үйл явдалд сурагчдын эцэг эх гомдол гаргасны дагуу аймгийн Боловсролын газар шалгаад улмаар Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.  Цагдаагийн газрын шийдвэрийн дагуу […]

hurs.jpg

2018-04-27 18:04
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, […]

amarsaihan-1.jpg

2018-04-27 17:39
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Авто замын салбарт 2 жилийн хугацаанд  таван томоохон гүүр барихаар төлөвлөсөн. Үүний нэг болох  Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажил эхлээд байна. Энэ  ажлын хүрээнд 7 байршилд түр зам барин авто замын ачаалыг зохицуулж байгаа. Үүнээс хамгийн их […]

bank-1.jpg

2018-04-27 17:07
Өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар Таван Богд групптай хамтран  “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг нь өглөөний 10 цагаас эхэлсэн бөгөөд оройн 17 цагт хүртэл үргэлжлэх юм.Тус нээлттэй ажлын байрны өдөрлөгөөр Таван Богд фүүдс, Таван Богд Пицца, Таван Богд Литтле […]

setgel.jpg

2018-04-27 16:26
Шинэ өглөөг сайн сайхан мэдээгээр угтахад тэр өдрийн ажил үйлс бүтэмжтэй сайн байдаг хэмээн олны танил нэгэн цэнхэр дэлгэцээр ярьж байсан санагдана. Үүнтэй санал нийлэх хүн олон байгаа байх. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд сайн мэдээ гэдэг өдрийн од шиг ховордож, хамгийн түрүүнд хар мэдээ эхэлж чих дэлсэх болжээ. Ялангуяа сүүлийн хэдэн өдрийн аймаар мэдээнүүд ах […]

shulhii.jpg

2018-04-27 16:24
Монголчууд бид малын гоц халдварт шүлхий өвчинг “хазаарлаж” дийлэхгүйд хүрсэн гэвэл нэг их буруудахгүй болов уу.  Өнгөрсөн жилээс хойш 13 аймгийн 44 сум, Улаанбаатар хотын дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгажээ. Мөн үүний нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын […]

1000-zaluu.jpg

2018-04-27 16:13
Монгол Улсын хөгжлийн тулгуур болох өсвөр үе, оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх,  гэмт хэрэг, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрөөх тухай мэдлэгийг олгох зорилготой “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ” сургалтыг өнөөдөр  Их засаг “Чингис СООСЭ” Олон Улсын их […]

buh.jpg

2018-04-27 15:35
Өнөөдөр “Бөхийн өргөө”-нд болох ёстой байсан дуучин О.Гансувдын “Миний ээж хөөрхөн” анхны бие даасан тоглолт Бөхийн холбооны маргааны улсаас ирэх сарын 2-нд “UB Palace”-ийн концертын их танхимд болохоор өөрчлөгдлөө. Мөн тоглолт хийх хуваарьтай байсан ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Г.Тэгчинжавын тоглолт ч ирэх сарын 7-нд “UB Palace”-д болохоор хойшлогджээ. Энэ тухай уран бүтээлчид нь хэвлийн хурал хийлээ. […]

abtus.jpg

2018-04-27 14:21
Томоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байжээ Энэ хэрэг нийслэлд хэдхэн сарын өмнө гарчээ. ХХБ-ны Картын удирдлагын газрын захирал Х.Ганцэцэг “Төлбөрийн картын эрсдэл” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар онцолсон юм. Манай улсад 2 сая орчим хүн банкны карттай. Таны картын мэдээллийг хууль бусаар олж аван гэмт хэрэг үйлддэг тохиолдол үүгээр дуусахгүй. Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд […]

huuhduud-2.jpg

2018-04-27 14:08
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд “Нарны хүүхдүүд-2”цэцэрлэгийг бүтээн байгуулах талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд Вэлүү Сангийн үйл ажиллагааны менежер Ц. Буд, Нарны Хүүхдүүд-1 Цэцэрлэгийн эрхлэгч Н. Мөнхтуяа болон Нарны Хүүхдүүд Мөрөөдөл ТББ-ын захирал А. Баасандорж нар оролцов.  “Нарны хүүхдүүд-1” төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг тохилог дулаан, эрүүл орчинд […]