2018-04-27 18:121min06

Багш нь даалгавраа хийсэнгүй гэж охидыг нүцгэлэн анги хэсүүлжээ

eb

Багш нарын ёсзүйтэй холбоотой гомдол, хэрэг цөөнгүй. Өвөрхангай аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн цээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлжээ. Энэ сарын 12-нд гарсан уг үйл явдалд сурагчдын эцэг эх гомдол гаргасны дагуу аймгийн Боловсролын газар шалгаад улмаар Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.  Цагдаагийн газрын шийдвэрийн дагуу багшид хариуцлага тооцох юм байна.