Монголчууд бид малын гоц халдварт шүлхий өвчинг “хазаарлаж” дийлэхгүйд хүрсэн гэвэл нэг их буруудахгүй болов уу. Өнгөрсөн жилээс хойш 13 аймгийн 44 сум, Улаанбаатар хотын дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгажээ. Мөн үүний нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлгийн ажлыг жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20-ныг хүртэл явуулахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах гэнэ. Түүнчлэн гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж, хяналт тавих сум, дүүрэг хариуцсан Ажлын хэсэг ч байгуулахаар болжээ.
1 comment
малын өвчнөөр бизнес хийдэг бүлэглэл байна