Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр улиралд нийт 7.975 гэмт хэрэг бүртгэгдсэний 3293 буюу 41.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа юм байна. Хулгайн гэмт хэргийн ихэнх хувийг буюу 2.688 гэмт хэрэг буюу 81.6 хувийг нь бусдын өмчийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа аж.
Автомашин хулгайлж, эд ангийг нь худалдаалдаг хоёроос гурван бүлэг этгээдийг баривчилсан байна. Ингэхдээ автомашины сери дугаарыг солиод Үнэгүй.мн гэх сайтуудаар зар тавьж эд ангийг нь борлуулдаг болохыг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Н.Болдбаатар онцоллоо.