2018-04-28 11:331min012

Хувийн гэх тодотголтой долоон эмнэлэг ажил хаяна гэв

gar

Манай улсын хэмжээнд жилд нийтдээ 500-700 хүн гемодиализын эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл бий. Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэн гемодиализын тусламж, үйлчилгээ авч байна.

Саяхан гемодиализын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт өнгөрсөн 12 дугаар сараас хойш ороогүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаг 7 хувийн эмнэлэг диалезийн эмчилгээг зогсоохоо мэдэгджээ.

Бөөрний дутагдалтай иргэдийн гемодиализын эмчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлээр түүнд зарцуулах зардлыг 100 хувь төрөөс санхүүжүүлж, үйлчлүүлэгчдээс төлбөр авахгүй байхаар 2017 онд хууль тогтоомж гарсан байдаг. Санхүүжилтийн асуудал ирэх сарын 01-нд эцсийн байдлаар шийдэгдэх тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн М.Оюунчимэг хэлж байна.

Одоогийн байдлаар ямар ч эмнэлэг гемодиализ эмчилгээний тусламж, үйлчилгээгээ зогсоогоогүй, зогсоож болохгүй. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.