Оюутнууд “Шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-д өрсөлдлөө

2018-04-28 11:191min
02

Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Шүүхийн мэтгэлцээний тэмцээн” эхэллээ. Тэмцээн эрүү, иргэн, захиргаа гэсэн гурван төрлөөр явагдаж байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байруудад тус тус болж байгаа юм.