02-3.jpg

2018-05-07 08:54
09.30 цагт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуульд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулна. 10.00 цагт БСШУСЯ-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. 10.00 цагт ШУА-ийн гуравдугаар байранд “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болно. […]

01-4.jpg

2018-05-07 08:43
Нийслэл хотынхоо өнгө жавхаа, үзэмжийг нэмэхийн тулд багагүй зүйл хийж, бүтээн босгож байна. Түүний нэг нь өнгөрсөн жил нийслэлд бүтээн босгон гэрэлт гудамжнаа байрлуулсан залуу гэр бүл, дурлалт залуусын “Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө бөгөөд олны харааг булааж, хайрыг татаж байлаа. Энэхүү баяр баясал, аз жаргалыг бэлгэдсэн гэгээлэг дүрслэл бүхий хөшөөг сүйтгэсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт […]

jims.jpg

2018-05-04 16:10
Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд чацаргана, алим, чавга, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнийн 191 мянган ширхэг суулгацыг зээлээр олгож эхэлжээ. Мөн 5 га-ийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр өгч байгаа юм. […]

medeelel.jpg

2018-05-04 15:49
Өнгөрсөн жил Нийслэлд өнгө төрх нэмсэн цөөнгүй хөшөө “Гэрэл гудамж”-нд шинээр нэмэгдсэн билээ. Тэгвэл “Гэрэлт гудамж”-ны нэг хөшөөг эвдсэн хэрэг гарсан байна. Одоогоор уг хөшөөг сүйтгэсэн этгээдийг олж тогтоогоогүй байгаа аж. Гэхдээ холбогдох албаны хүмүүс буруутай этгээдийг олж тогтоон ойрын хугацаанд хөшөөг сэргээн засварлах аж.

zah.jpg

2018-05-04 14:54
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээллээ. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтад […]

zam-osol.jpg

2018-05-04 12:20
Энэ долоо хоногт Замын цагдаагийн албаны ЖШУХ-д нийт 1,204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг […]

etseg-eh.jpg

2018-05-04 12:13
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.5.8-д Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс татгалзах хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх зорилгоор олон нийтэд чиглэсэн гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, тогтвортой гэр бүлийг дэмжих, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 4.1.2-д Хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс […]

urgamal.jpg

2018-05-04 11:53
-Гадаадынхан ургамлын хандыг даавуунд шингээн хилээр гаргаж, технологи хулгайлж байна- Вансэмбэрүүг байгалиас авахдаа газар, лусыг аргадан, идээ будаа өргөж, эх газрынх нь хүйснээс тэнгэрт үзүүлэлгүй тасалдаг нь монгол ёсон. Ингэж ёс төртэйгээр авсны дараа хатааж, хорт хавдар, ханиад, уушгины өвчин эдгээх эм бэлтгэж, энэ хэрээр анагаах, илааршуулах увдис чадал нь нэмэгддэг гэдэг. Энэ зан үйл […]

eruul.jpg

2018-05-04 11:41
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд […]

tsag.jpg

2018-05-04 10:21
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018.05.04-ний 20 цаг […]