09.30 цагт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуульд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран “Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулна.
10.00 цагт БСШУСЯ-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
10.00 цагт ШУА-ийн гуравдугаар байранд “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болно. 10.30 цагт ТЕГ-т “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Спортын төв ордонд пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын баг тамирчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Хүний төлөө намаас Ард түмний шүүх байгуулах талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Монгол-Япон төвд Япон улсын “Палтетте” ТББ-аас “Оршин суугаа газартаа хүн бүр утга учиртай амьдрах орчныг бүрдүүлэх нь” лекц зохион байгуулна.