Монгол Улсад гадаадын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төслүүд цөөнгүй. Тэр дундаа, Япон, Солонгосын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд манай улсад “идээшсэн” гэхэд болно. Тэдний нэг болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Койка”-тай холбоотой таагүй мэдээлэл чих дэлсэв.
Тус байгууллагын төсөл хэрэгжүүлэгч Хуан Ин Гюү нь нутаг нэгтнээ залилсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Тэрбээр 2015 оноос “Койка”-гийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж эхэлсэн нэгэн гэнэ. Ажиллаж байх хугацаандаа Монголд бизнес эрхлэгч нутаг нэгтэндээ газар олж өгнө хэмээн 60 мянган ам.доллар авчээ. Улмаар асуудал хүндэрч, түүнийг залилангийн хэргээр цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэргийг шалгаж эхэлжээ. Хуан Ин Гюү нь өнгөрөгч сарын 27-нд эхний байцаалтаа өгсөн талаар эх сурвалж мэдээлэв.
Хуан Ин Гюү нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээ үзэглэж байсан нь саяхан. Тодруулбал, Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-ийн санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон юм.
Энэ талаараа Эм Кэй Ай Ти сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү нь “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна. Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсч байна” гэж байв.
Үргэлжлэлийг
1 comment
Та нар ингэж КОЙКА-гийн ажилтан гэж бичихээ болих хэрэгтэй өөрсдөө хэрэгт унана шүү.
Хоёр засгийн газрын хоорондын гэрээ , хэлцэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Дээрх хувь хүний үйлдэл манайд хамаагүй атал та нар гарчигаа КОЙКА гэж зориуд тавьсан байна. Тэр ТББ тусдаа байгууллага КОЙКА-тай хамаагүй