БНХАУ-ын Хөбэй мужид Монголын 36 иргэн зорчиж явсан автобус шатсан ноцтой хэрэг энэ сарын 4-нд гарчээ. Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус тус мужийн Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр 23:00 цагийн үед галд автжээ.
Албаны эх сурвалжын мэдээлснээр манай улсын иргэд бэртээгүй аж. Бээжин дэх Монголын ЭСЯ-наас уг автобусаар зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа юм байна. Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
.
1 comment
Монголчуудыг муу муудсан ямбий автобусандаа суулгадаг бололтой хэдэн жилийн өмнө бас шатсан шүү дээ.эсвэл санаатай байдаг юмуу хачин юм