АНУ, ОХУ-ын хилийн ойролцоо тагнуулын нислэг хийжээ
2018-05-07 09:55

Их Британи, Эстонид байрладаг АНУ-ын цэргийн хоёр нисэх онгоц ОХУ-ын хилийн ойролцоо тагнуулын нислэг хийснийг “Mil Radar” твиттер хуудсанд мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Агаарын хүчний RC-135V цахим тандалтын онгоц, Тэнгисийн цэргийн P-8A Poseidon далайн эргүүлийн онгоц нь ОХУ-ын Балтийн тэнгис дээгүүр хэд хэдэн удаа эргэлдэж үзэгдсэн аж. Үүнийг тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм байна.