Чамгүй чадварлаг жүжигчин гэдгээ “Ларьдма”, “Амьдрал” зэрэг кинонд дүр бүтээж, үзэгчдэд өөрийгөө харуулж чадсан топ модель Д.Пүрэвсүрэн иогоор хичээллээд багагүй хугацааг үдэж буй нэгэн. Түүний гоо сайхан харагддаг гол нууц нь ердөө л энэ.
Биеийн жингээ барих төдийгүй амралт, эрч хүч сэлбэлт, цэвэрлэгээ, эмгүй эмчилгээ болдог иогийн ач тус их. Сүүлийн өдрүүдэд гадны улс орноор явж ирсэн Пүүжээ цахим хуудсандаа иог хийхгүй бие маш их хөшлөө хэмээн иог хийж буй зурагаа байршуулжээ.
Иог бол биеийн байрлал, ухааралтай амьсгал ба бясалгалын тусламжтайгаар бие, сэтгэл,сүнсийг холбох Энэтхэгийн эртний ведийн соёлоос уламжлалтай эртний мэдлэг юм. Сэтгэлийг энгийн ба амар амгалан байлгаж, будлиан хямралаас ангижруулдгаараа онцлогтой.