Урин цаг айсуй. Амралт зугаалгын сар эхэлсэн энэ үед хөдөө орон нутаг гарч амжихгүй, ажилтай, завгүй нийслэлийнхэнд ногоон байгууламж үнэхээр дутагдалтай. Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар тун ховор хотын иргэдэд хаа нэгтээ зүлгэн дээр гудсаа дэлгээд зүгээр л амрах нь битгийхэл хотын гудамжаар алхаж яваад суугаад тухлах сандал ч ховор. Үүнийг гадны иргэн биечлэн бидэнд ойлгуулав.
Өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн Төв Талбайн урд хэсэг дэх ногоон байгууламж дотор хагас нүцгэн хэвтэж буй гадаадын иргэний зураг цахим орчинд цацагдаж, багагүй л дуулиан тарилаа. Тэр энэ үйллдлээрээ иргэддээ зориулсан ногоон байгууламж, гудамж, талбай дутагдаж байгааг харуулаад авсан.
“Үндэсний соёл амралт хүрээлэн”-гээс өөр очих газаргүй иргэд амралт чөлөөт цагаараа л Богд Хан-Ууланд модны сүүдэр бараадсан шигээ зүлгэн дээрээ гудсаа дэлгээд зүгээр л нэг хэвтэх юм даа.
Жилдээ нэг удаа “Улсын Их Баяр Наадам”-ын үеэр стадионы гадаа нийтээрээ зүлгэн дээр хөлөө амраан тухлан суудгаас бусдаар бидэнд ингэж тэгж олноороо тухлан суух завшаан тэр бүр олдоод байдаггүй гэхэд хилсдэхгүй. Хот төлөвлөлт буруу хийгдсэний гайгаар хүүхдийн тоглоомын талбай ч үгүй болж байгаа бидэнд түүний энэхүү үйлдэл тун ч ихийг бодогдуулав авав. Нийслэл хотод энэ мэт талбай цөөнгүй бий ч тэрээр тус газрыг сонгож аван ийн тухлан хэвтэж буй нь цаанаа мөн ч учиртай байсан бололтой.