ТЕГ-ын нэр барих замаар бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна. Иймд хохирсон иргэдийн мэдээллийг хүлээн авч байгаа аж.
Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээд дээрх төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд Тагнуулын ерөнхий газрын 263017, 264017 дугаарын утсаар мэдэгдэх боломжтой.