Энэ долоо хоногт Замын цагдаагийн албаны ЖШУХ-д нийт 1,204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.
Энэ нь нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг, хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.
Тухайлбал: Өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр гэхэд таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. БЗД-ийн нутаг Да хүрээ гудамж, Эрдэнэ толгойн замд H.Grace маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан 6 ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн, ХУД-ийн нутаг 75-р сургуулийн баруун замд T.Harrier маркийн автомашин 6 настай, 9 настай 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.
Харин орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Дорнод аймгийн “Хавирга өртөө” гэх газар шороон замд H.Libero маркийн автомашины жолооч 2 настай Т-г мөргөж амь насыг нь хохироожээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол, хэрэг тус тус бүртгэгдсэн нь өнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10 хувиар, гэмтсэн хүний тоо 14 хувиар, орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Урин дулааны цаг эхэлж найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амралт зугаалгаар явах, төгсөлтийн баяраа тэмдэглэх зэргээр хөдөө, орон нутгийн замд зорчихдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хурд хэтрүүлсний улмаас зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг байдлаас шалтгаалан мөргөлдөх, онхолдох хэлбэрээр дийлэнх осол бүртгэгджээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн саатуулж, 20 жолоочид шүүхээр баривчлах шийтгэл ногдуулан ажиллалаа.
ЗӨВЛӨМЖ
Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг бөгөөд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, хариуцлагатай, соёлтой байдлаас ихээхэн шалтгаалах тул иргэд та бүхэн ТА-БИ-ТА зарчмыг баримталж хөдөлгөөнд оролцоно уу. Түүнчлэн тус албанаас замын хяналтын төхөөрөмж ашиглан хянаж, зохицуулах боломжтой уулзваруудад биет зохицуулалт хийж хөдөлгөөн зохицуулахгүй байгаа бөгөөд харин уулзварт дэглэм тогтоох, хяналт шалгалт хийх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Эх сурвалж: ЗЦА
2 comments
yana daa hairan huuheduud, humuus, hurdaa hasch taivan yavtsgaa jolooch naraa, huuhduudee zaaval ch ugui gartsaar tom huntei gargaj bai
jolooch nar garchin deer zogsood huuhed bolon humuus gartsaar garaad surchihval bolon asuudal shuudee tegvel yamar osol avaar garahgui gantshan zamiin hudulguunii soel shuudee