2019-03-19 16:34
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Бор-Өндөр хэмээх газарт уржигдар хээрийн түймэр дэгджээ. Аймгийн төвөөс хойд зүгт 240 км-т оршдог тус газарт түймэр гарсан дуудлагыг иргэд холбогдох байгууллагад өгсөн даруйд буюу 14.00 цагийн орчимд сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 70 гаруй хүн газар дээр нь очиж ажилласан байна. “Түймрийг газар авхуулалгүй гурван цагийн дотор бүрэн […]










