КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос хүүхэд хордсон хэрэг дахин гарлаа.Тодруулбал, өчигдөр (2019.03.18) өдөр түргэн хоолны KFC сүлжээгээр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт KFC сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авсан байна. Ресторанаар үйлчлүүлснээс хойш хоёр цагийн дараанаас дотор нь муухайрч, бөөлжиж, гэдэс нь өвдөж эхэлсэн аж.

Хүүгийн аав хэлэхдээ ” Асуудалгүй боллсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. 103-т дуудлага өгсөн боловч холбогдож чадаагүй болохоор ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ.

Тэгвэл ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “”KFC”-гийн хоолноос дахин хүүхэд хордоогүй. Ташаа мэдээлэл цацагдлаа” гэж үгүйсгэж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн