Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар захирамжийн хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” сэдэвт танхимын сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, зохион байгуулалт, төлөвлөлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Сургалтад Нийслэлийн Архивын газрын албан хаагчид болон дүүргүүдийн архивын тасгийн дарга, холбогдох ажилтнууд хамрагдлаа гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.