Энэ сарын 18-ны өдрийн 15:23 минутад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хустайн амны “Төгөл” амралтын зүүн талд уулын оройд 4 га ой, хээрийн түймэр гарчээ. Тус бүс нутагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, 29, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нийт 38 алба хаагч 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Иргэд та бүхэн түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,

Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,

Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,

Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

Гэр хорооллын болон зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн