10:30 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийнэ. Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра, Тээврийн цагдаагийн газрын төлөөлөл оролцоно. Утас: 325044
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд
-БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарын хууль бусаар хөрөнгөжиж байгаа асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан мэдээлэл хийнэ.
11:30 цагт Нарантуул ОУХТ дээр “Нэг хором” өдөрлөг зохион байгуулагдана. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж мэдээлэл, сурвалжлага бэлтгэн хамтран ажиллахыг урьж байна. Холбогдох утас 90094400, 88096555 ЦЕГ
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд
– Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хуулийн байгууллагад захиалга өгч иргэнийг шийтгүүлэх гэж байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээлнэ.
12:00 цагт Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Наурыз-2019” Казах ёс заншил сурталчилах өдөрлөг МЗХ-ны байранд зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
Өдөрлөгөөр Казах үндэсний гэрийг тусгайлан барих бөгөөд төлөөлөгч, иргэдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, Казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, танилцуулна. Түүнчлэн Казах ардын дуу, доомборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаараа сонирхуулах юм.
14:00 цагт 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд АХБ, Тэнүүн гэрэл констракшн ХХК болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нар Шангрила зочид буудлын Парис Бээжин танхимд гарын үсэг зурна. Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах уг нарны цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлнэ.