huu.jpg

2019-04-18 13:24
Баянхонгор аймагт өчигдөр (2019.04.17) таван настай хүү худагт унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянцагаан суманд таван настай хүү, 3 метрийн гүний худагт унаж нас барсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад малчин айлын хүү аав, ээжтэйгээ малаа услахаар ирээд эцэг эхийгээ малаа хариулах хооронд ийнхүү золгүй байдлаар амиа […]

zam-2.jpg

2019-04-18 13:15
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэд, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу явган хүний замыг чөлөөлөх ажил хийжээ. Үүнд, цагдаагийн гудамжинд явган хүний зам, гарц гармыг хааж, зөвшөөрөлгүй байршуулсан 3 ширхэг контейнерыг эзэмшигч иргэдтэй зөвшилцөн нүүлгэн шилжүүлж, газар чөлөөллөө.

zali.jpg

2019-04-18 13:13
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас “Залилан” нэгдсэн арга хэмжээг 2 дах жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд ямар акцууд хийгдэх вэ? Бид залилах гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх аяныг 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн тухайн он дуустал хийсэн боловч 2018 онд энэ […]

tetgewer.jpg

2019-04-18 12:57
Капитал банкны үйлчлүүлэгч өндөр настнуудад цаашид ХААН банкаар дамжуулан тэтгэвэр олгох болсныг НДЕГ-аас мэдээллээ. ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд […]

1-9.jpg

2019-04-18 12:53
Эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцохын зэрэгцээ дэлхийн өндөр хөгжилтэй олон улс оронд өөрийн уран барилгаа сүндэрлүүлсэн Японы алдарт архитектор, хот төлөвлөгч, онолч Арата Исозаки 88 насандаа дэлхийн шилдэг архетикторын “Pritzker Prize-2019” шагналыг хүртсэн байна. “Архитекторын Нобел” хэмээгддэг энэхүү шагналыг архитектураар дамжуулан хүн төрөлхтөн, хүрээлэн буй орчиндоо үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд өөрийн […]

ger-bul.jpg

2019-04-18 12:31
Манай улс 1999 онд Гэр бүлийн тухай хууль баталж байсан бөгөөд үүнээс хойш тус хуульд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хаврын чуулганаар УИХ-д Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Тус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тандан судалсан судалгааны үр дүнгээр 2010 онд 9349 гэр бүл […]

police.jpg

2019-04-18 12:21
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд ийм ноцтой осол гарчээ. Тодруулбал, байшингийн модон хийцэд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.04.17) 16:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ослын газарт 16:42 цагт очиход автомашин байшин мөргөж, хоёр хүн гэмтсэн байжээ. 35 настай М /эрэгтэй/-ийн жолоодож явсан “Маяти-2” загварын ачааны автомашины тормоз эвдэрсэний улмаас иргэн […]

mazaalai.jpg

2019-04-18 12:18
БНХАУ-аас БОАЖЯ-нд мазаалайг хамгаалахад зориулан ашиглах 660 мянга 143 юанийн өртөг бүхий судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмжийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол талын судлаач нар ашиглаж мазаалай хамгаалахад хяналт тавьж ажиллах юм. Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны тавдугаар сарын […]

stants.jpg

2019-04-18 11:43
Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах “Санамж” бичиг байгуулсан билээ. Уг “Санамж” бичгийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон […]

03-16.jpg

2019-04-18 11:22
ШШГЕГ-ын харьяа Ганц худагийн урьдчилсан хорих төвд өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны шөнө шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Салхитын мөнгөний ордын маргаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан шүүгч агсан 48 цаг хоригдоод, суллагдахаасаа хэдхэн цагийн өмнө нас барсан нь сонирхол татаж байгаа. Ганцхудагт саатуулагдсан хүн нас барсны дараа ШШГЕГ урьдчилсан хорих төвийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан […]