Зөвшөөрөлгүй байршуулсан контейнерыг нүүлгэж, явган хүний замыг чөлөөлжээ

2019-04-18 13:15
zam

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэд, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу явган хүний замыг чөлөөлөх ажил хийжээ.

Үүнд, цагдаагийн гудамжинд явган хүний зам, гарц гармыг хааж, зөвшөөрөлгүй байршуулсан 3 ширхэг контейнерыг эзэмшигч иргэдтэй зөвшилцөн нүүлгэн шилжүүлж, газар чөлөөллөө.