Баянхонгор аймагт өчигдөр (2019.04.17) таван настай хүү худагт унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянцагаан суманд таван настай хүү, 3 метрийн гүний худагт унаж нас барсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад малчин айлын хүү аав, ээжтэйгээ малаа услахаар ирээд эцэг эхийгээ малаа хариулах хооронд ийнхүү золгүй байдлаар амиа алджээ. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхаарууллаа.